Skip to main content

Posts

Showing posts from February, 2020
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн бэлгийн