Skip to main content
Бүдүүн гэдэс цочролын хам шинж гэж юу вэ?

00-ын өрөө рүү ойр ойрхон гүйж, гүйлгэж байна уу? Эсвэл бүр эсрэгээрээ өтгөн хатаад 00-ын өрөөг мартатлаа орохгүй байгаа юм биш биз.  Аль нь ч байлаа гэсэн танд бүдүүн гэдэс цочролын хам шинж тохиолдсон байж болзошгүй.
Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь дэлхийн нийт хүн амын 45%-д тохиолдож байна. Бараг л 2 хүний 1 нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2 хүний 1 нь гүйлгэдэг эсвэл өтгөн хатдаг юм байна.
Бүдүүн гэдэс цочролын хам шинж гэдэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний алдагдлаас (хэт түргэсэх эсвэл хэт удаашрах) шалтгаалан хэвлийгээр өвдөх, эвгүй мэдрэмж төрөх, гэдэс дүүрэх, гүйлгэх эсвэл өтгөн хатах шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Уг эмгэгийн түгээмэл шалтгаан нь нян болон вирүсээр үүсгэгдсэн гэдэсний үрэвсэл байдаг.
Уг хам шинжийг 4 хэлбэрт хувааж үздэг.
1.     Өтгөн хаталт давамгайлсан хэлбэр
2.     Суулгалт давамгайлсан хэлбэр
3.     Холимог хэлбэр (өтгөн хаталт болон суулгалт аль аль нь тохиолддог)
4.     Ангилагдаагүй хэлбэр (гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх шинж давамгайлан илэрдэг)
Аль нь ч байсан эмчлэх арга нь ижилхэн.
1.     Зөв хооллох. Хэрэв  та бүдүүн гэдэс цочролын хам шинжтэй бол сахар ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч бага хэрэглэх нь зүйтэй. Харин оронд нь эслэг ихээр агуулсан хүнсийг ихээр хэрэглээрэй. Бүхэл үрийн гурил, шош, вандуй, шинэхэн жимс, хүнсний ногоо эслэгээр баялаг байдаг шүү.
2.     Стресс тайлах зөв аргад суралцах хэрэгтэй. Бидний эргэн тойрны маш олон зүйл стресс үүсгэж байна. Замын түгжрэл, ажлын ачаалал, нүүр номын сөрөг мэдээллүүд гээд л... Нэгэнт эдгээрээс зайлсхийж чадахгүй байгаа тул стрессээ зөв тайлж сурах нь л чухал. Учир нь стресс нь бүдүүн гэдэсний цочролын хам шинж үүсгэх гол хүчин зүйл болохыг эрдэмтэд тогтоогоод буй. Иог, бясалгал хийх ч юм уу, спортоор хичээллэх ч юм үү.... Юу ч байж болно дөө. Энүүхэндээ гэж зөвлөхөд АШВАГАНДА ургамал стрессийг маш үр дүнтэйгээр бууруулдаг. Тэгэхээр ашваганда ч хэрэглэж болох юм.

3.     ТРИФАЛА уух
Трифала бол уламжлалт анагаах ухаанд ар үр, бар үр, жүр үр гэж нэрлэгдсэн 3 ургамалын холимог юм. Дээд 3 үр гэж нэрлэдэг юм билээ. Яагаад Трифала уухыг зөвлөж байна вэ гэхлээр... Трифала гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт ихсэх эсвэл багасах үед үүсдэгийг би дээр дурдсан даа. Тэгэхээр трифала нь гүйлгэх үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулж, өтгөн хаталттай үед үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэж зохицуулдаг гэсэн үг. Бас болоогүй ээ. Гэдэсний ханын нөхөн төлжилтийг дэмжиж, эсүүдийг хамнаалдаг гэж байгаа.
Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай Triphala Bowel  Wellness-ийг хэрэглээд үзээрэй.
Дээр бас л хэлсэн дээ. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь нян болон вирүсийн шалтгаант гэдэсний үрэвслээс шалтгаалж үүсдэг гэж. Трифала нян болон вирүсийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн гялалзсан
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх вэ? Нянги
Ядраад л байна уу? Ядаргаа гэж юу вэ? Та байнга ядарч байна уу?   Хичнээн их амарсан ч ядраад л байна уу? Байнга ядраад байгаа шалтгаан бол ажил их хийснийх биш ээ. Харин сөрөг стресст байнга өртсөнийх. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ. Өөрөөр хэлбэл, байнга ядардаг хүмүүсийн 80 хувь нь адренал ядаргаатай гэсэн үг. Тэгвэл адренал ядаргаа гэж юу вэ? Адренал ядаргаа гэдэг нь өдөр бүр сөрөг стресст өртсөнөөр бөөрний дээд булчирхайн (adrenal gland) үйл ажиллагаа алдагдаж, уг булчирхайнаас ялгарах тестостерон дааврын хэмжээ буурч үүсдэг ядаргаа юм. Тестостерон даавар гэхээр эр бэлгийн даавар гэж бүгд л мэддэг. Дашрамд хэлэхэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүрт тестостерон даавар бөөрний дээд булчирхайнаас ялгардаг шүү. Эрэгтэйд мэдээж бэлгийн булчирхайнаас бас ялгардаг л даа. Тестостерон даавар ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг буу