Skip to main content

Байнга л ядраад байна уу?

Та байнга ядарч байна уу? Юу ч хийсэн, юу ч идсэн эрч хүч нэмэгдэхгүй ядарсаар л байна уу? Архаг ядаргаа нь дэлхий дахинд нийт насанд хүрэгчдийн 20-40 хувьд тохиолддог. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ.
Тестостерон гэхээр танд юу бодогдож байна? Эр бэлгийн дааврыг ингэж нэрлэдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Тестостерон нь зөвхөн бэлгийн үйл ажиллагаа төдийгүй булчингийн хөгжил, ясны нягтшил, мэдрэлийн үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагаа болон бие махбодын энерги үүсэлтэд оролцдог нэн чухал даавар юм. Үүгээр ч зогсохгүй эрэгтэй хүнд батга ихээр гарч, арьсны асуудал үүсэх нь тестостерон дааврын дутагдлаас шалтгаалсан байх нь элбэг. Эрэгтэй хүний нас ахих тусам тестостероны түвшин буурч байдаг. 30-аас дээш насанд жил бүр 1-2 хувиар буурдаг гэж эрдэмтэд үзэж байна. Үүнээс гадна амьдралын буруу хэв маяг болон олон төрлийн өвчлөл нь тестостерон дааврын нийлэгжилтийг бууруулах нөлөө үзүүлдэ. Тестостерон даавар буурахад юу болдог нь доорх харьцуулсан зурагнаас харахад ойлгомжтой байна.


Эмэгтэйчүүдээ!!! Та нар энэ ч бидэнд хамаагүй асуудал гэж бодож байна уу? Үгүй шүү, хатагтай нар аа!!! Тестостерон эмэгтэйчүүдэд  бөөрний дээд булчирхайнаас ялгардаг. Эрчүүдэд илүү их л ялгардаг болохоос....  Яг л адилхан үүрэг гүйцэтгэдэг. Ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг бууруулах, арьсны зөөлөн булбарай эрүүл байдлыг хангах,  сэтгэл санааг тайван байлгах , стрессийг бууруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн, энэ дааврын хүний бие махбодид гүйцэтгэх үүрэг маш олон. Хэрвээ эмэгтэй таны тестостерон даавар хэвийн хэмжээнээс бага нийлэгжиж байвал жин нэмэх, байнга ядрах, анхаарал төвлөрөлт буурах, сэтгэл гутрах, яс сийрэгжих зэрэг асуудал таныг тойрохгүй шүү.  Тестостерон дааврын нийлэгжилт багасах нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүхэнд хамааралтай асуудал.


Тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлэх ашваганда ургамалыг хэрэглэхийг танд зөвлөж байна.
Ашваганда бол энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын анагаах ухаанд хэрэглэгддэг ургамалын нэг юм.
Ашванганда нь тестостероны түвшинг нэмэгдүүлж, нийлэгжилтийг сайжруулснаар архаг ядаргааг арилгах, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийг дэмжих, стрессийг бууруулах нөлөө үзүүлдэг.


Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...