Skip to main content

Хэрхэн сайн унтаж амрах вэ? Бидний гаргадаг 5 алдаа

Өдөржин завгүй ажилладаг та шөнөжин нойргүй хоносоор л байна уу? Шөнө унтахгүй хонь тоолсоор байгаад, эсвэл унтсан ч өглөө нь огт амраагүй мэт ядарсан сэрж байна уу? Та чулуугаар хийсэн хүн биш тул олон шөнө бүрэн амарч чадахгүй, нойргүй хоноод байвал нэг л өдөр шургаад унана шүү! Гэхдээ  нойргүй хонож, бүрэн амарч чадахгүй байгаа нь өөр хэний ч биш таны л буруу байдаг. Ингээд бидний гаргадаг 10 алдааг хуваалцъя.
Алдаа 1: Тогтмол цагт унтдаггүй
Бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаа энэ шүү дээ. Ажлын өдрүүдээр өглөө эрт босох бүртээ амралтын өдрөөр сайхан унтана даа гэж боддоггүй гэж үү! Тэгээд баасан, бямба гарагт шөнийн арван хоёр, нэг болтол унтахгүй дээ.  Учир нь маргааш өглөө нь нөхөж унтана гэж боддог. Энэ бол хамгийн буруу. Унтах, сэрэх гээд бидний биеийн бүхий л үйл ажиллагаа дааврын оролцоотой явагддаг. Тогтмол цагт унтаж, сэрж байвал бидний тархи ч бас тогтмол цагт л даавраа ялгаруулна. Ингээд л сайхан амрах,  эрч хүчтэй байх боломжтой болж байгаа юм.
Алдаа 2: Унтахдаа бэлддэггүй
80 км/цагийн хурдтай явж байгаа машиныг шууд зогсоохоор тормоз хүчтэй гишгэвэл юу болох бол!!!!  Бидний бие махбод хангалттай хэмжээний нейротрансметр хэмээх бодисуудыг нийлэгжүүлж, тархинд унтах цаг боллоо гэсэн дохио үүсч, унтахад туслах даавруудыг ялгаруулснаар унтаж амрахад бэлэн болдог.  Бид зурагт үзэж, компьютер, утас оролдсоор байгаад шууд л “за унтая” гэдэг. Энэ бол  80 км/цагийн хурдтай давхиж байгаа машиныг зогсоох гэж хүчтэй тормоз гишгэж байгаатай яг адилхан зүйл юм. Унтаж амрахдаа тайван бэлд. Унтхаасаа нэг цагийн өмнө цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, гэрлээ бүдгэрүүлж тархиндаа хурдаа хасах боломж олго.
Алдаа 3: Бие махбодыг зүй тогтлоор нь ажиллах боломж олгодоггүй
Хэзээ унтах, хэзээ сэрэх нь харанхуй, гэрэл хоёроос л шалтгаалах ёстой. Шөнө болоход бид унтаж, өглөө болоход л сэрдэг. Гэтэл хүн төрөлхтөн байгалийн гэрэлд биш, өөрсдийн зохиосон зохиомол гэрэдтүүлэгийн ертөнцөд амьдарч байна. Бид шөнөжингөө гэрэлтэй байж ч чадна. Гүн нойрсоход тусалдаг даавар бол мелатонин юм. Мелатонин зөвхөн харанхуй үед л ялгардаг. Өчүүхэн төдий гэрэл ч түүний ялгаралтад саад учруулдаг. Зурагт унтарсан үед асдаг цэгэн улаан гэрэл байдаг даа. Тэр гэрэл хүртэл...
БҮГДИЙГ НЬ УНТРАА!!!
Алдаа 4:  Орой унтхаасаа өмнө гурилан бүтээгдэхүүн болон чихэрлэг зүйл иддэг
Гурилан бүтээгдэхүүн болон чихэрлэг зүйл нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэснээр бодисын солилцоо болон дааврын зохицуулгад оролцдог эрхтнүүд хэт ачаалалтай ажиллаж эхэлдэг. Ингээд л НОЙР БАЯРТАЙ болж байгаамдаа.
Алдаа 5:  Оройжин зурагт үздэг
Зурагт үзэнгээ зочны өрөөндөө унтдаг уу? Эсвэл унтлагын өрөөндөө зурагттай юу? Хэрэв та дээрх 2 асуултын нэгэнд л тийм гэж хариулж байвал нойргүйдлийн асуудалтай, өглөө сэрэхдээ амраагүй мэт ядарсан байдаг нь ойлгомжтой. Унтах гэж байгаа өрөөндөө нэг бол зурагтаа авч ор, эсвэл НОЙРыг авч ор. Энэ 2 хэзээ ч цуг байх боломжгүй. Яг л Капулетти ба Монтеккийн  2 гэр бүл л гэсэн үг. Ромео,Жулета дээр гардаг даа.




БОНУС МЭДЭЭЛЭЛ: Хэрэв та нойргүйдэлтэй бол бамбайн ханд (валериана ургамалын ханд) хэрэглээрэй. Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай, ямар нэгэн гаж нөлөөгүй, дасал үүсгэхгүй Тагараг хэрэглээд үзэхийг зөвлөе. ТАГАРА гэдэг нь энэтхэгээр бамбайн ханд  гэсэн утгатай үг . Капсул бүрт 250 мг бамбайн ханд агуулдаг.  








Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн гялалзсан
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх вэ? Нянги
Ядраад л байна уу? Ядаргаа гэж юу вэ? Та байнга ядарч байна уу?   Хичнээн их амарсан ч ядраад л байна уу? Байнга ядраад байгаа шалтгаан бол ажил их хийснийх биш ээ. Харин сөрөг стресст байнга өртсөнийх. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ. Өөрөөр хэлбэл, байнга ядардаг хүмүүсийн 80 хувь нь адренал ядаргаатай гэсэн үг. Тэгвэл адренал ядаргаа гэж юу вэ? Адренал ядаргаа гэдэг нь өдөр бүр сөрөг стресст өртсөнөөр бөөрний дээд булчирхайн (adrenal gland) үйл ажиллагаа алдагдаж, уг булчирхайнаас ялгарах тестостерон дааврын хэмжээ буурч үүсдэг ядаргаа юм. Тестостерон даавар гэхээр эр бэлгийн даавар гэж бүгд л мэддэг. Дашрамд хэлэхэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүрт тестостерон даавар бөөрний дээд булчирхайнаас ялгардаг шүү. Эрэгтэйд мэдээж бэлгийн булчирхайнаас бас ялгардаг л даа. Тестостерон даавар ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг буу