Skip to main content

Ядраад л байна уу? Ядаргаа гэж юу вэ?

Та байнга ядарч байна уу?  Хичнээн их амарсан ч ядраад л байна уу? Байнга ядраад байгаа шалтгаан бол ажил их хийснийх биш ээ. Харин сөрөг стресст байнга өртсөнийх. Эрдэмтэд архаг ядаргаатай хүмүүсийн 80-аас их хувь нь тестостерон дааврын дутагдалтай байгааг нотолжээ. Өөрөөр хэлбэл, байнга ядардаг хүмүүсийн 80 хувь нь адренал ядаргаатай гэсэн үг. Тэгвэл адренал ядаргаа гэж юу вэ?
Адренал ядаргаа гэдэг нь өдөр бүр сөрөг стресст өртсөнөөр бөөрний дээд булчирхайн (adrenal gland) үйл ажиллагаа алдагдаж, уг булчирхайнаас ялгарах тестостерон дааврын хэмжээ буурч үүсдэг ядаргаа юм.
Тестостерон даавар гэхээр эр бэлгийн даавар гэж бүгд л мэддэг. Дашрамд хэлэхэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүн бүрт тестостерон даавар бөөрний дээд булчирхайнаас ялгардаг шүү. Эрэгтэйд мэдээж бэлгийн булчирхайнаас бас ялгардаг л даа. Тестостерон даавар ясыг бат бөх болгох, булчингийн жинг нэмэгдүүлж, өөхөн эдийн жинг бууруулах, арьсны эрүүл байдлыг хангах,  сэтгэл санааг тайван байлгах , стрессийг бууруулах, эрч хүчийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн маш олон үүргийг хүний бие махбодид гүйцэтгэдэг.
 Адренал ядаргааны үед дараах 4 шинж илэрдэг.
1.     Өглөө орноосоо босох нь маш хэцүү байх. Адренал ядаргаатай хүмүүс хичнээн олон цаг унтаж амарсан ч өглөө босно гэдэг тэдний хувьд маш хэцүү зүйл байдаг. Учир нь тестостерон дааврын ялгарал буурснаар гүн нойрсох үйл явц алдагддаг. Мөн стрессийг үүсгэдэг, гүнзгийрүүлдэг кортизол дааврын нийлэгжилт ихсэж нойргүйдэх нь элбэг байдаг шүү бас.
2.     Өдрийн цагаар ихээр ядрах. Адренал ядаргаатай хүмүүст тестостерон дааврын ялгаралт хэвийн хэмжээнээс бага байдаг тул өдрийн цагаар ямар ч эрч хүчгүй, ядарсан байдаг. Учир нь тестостерон даавар эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхад тусалдаг шүү дээ.
3.     Кофе зэрэг кофейн агуулсан зүйл ихээр хэрэглэдэг. Архаг стрессээс шалтгаалан бие махбодын дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр бидний бие махбод сэргээгч ундаанд ихээр дурладаг. Жишээлбэл: Кофе.... 
4.     Дархлаа сулрах. Ямар нэгэн үрэвсэлт өвчний  үед кортизол хэмээх даавар ялгарч бие махбодын дархлааг дайчлан идэвхитэй ажиллуулдаг. Гэтэл сөрөг стрессийн үед кортизол дааврын хэвийн ялгарал алдагдаж байнга ихээр ялгардаг. За энгийнээр тайлбарлавал, хэрэггүй үед ихээр ялгарсан кортизол нь яг өвдөх үед хангалттай хэмжээгээр ялгарч чаддаггүй гэсэн үг. Ингээд л байнга стресстэй байдаг хүний дархлаа суларч, ханиад хүрсэн ч эдгэх нь удаан, хүндрэх нь элбэг байдаг юм шүү.
Тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлэх, кортизол дааврын ялгаралтыг хэвийн болгох ашваганда ургамалыг хэрэглэхийг танд зөвлөж байна.
Ашваганда бол энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Аюурведын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамал юм.
Ашванганда нь тестостероны түвшинг нэмэгдүүлж, нийлэгжилтийг сайжруулснаар архаг ядаргааг арилгах, булчингийн масс болон хүчийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлтийг дэмжих нөлөө үзүүлдэг. Кортизол дааврын нийлэгжилтийг хэвийн болгож стрессийг үр дүнтэйгээр бууруулдаг.
Ашваганда-г сонгож ядралтыг март!!!


Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн гялалзсан
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх вэ? Нянги