Их унтах биш, чанартай унтах нь чухал
Хэрвээ та эрч хүчтэй, аз жаргалтай, бүтээлчээр амьдрахыг хүсдэг бол чанартай унтаж амрах хэрэгтэй. Чанартай унтаж амарснаар тархины үйл ажиллагаа сайжирч, булчин амарч, дааврын зохицуулга тэнцвэржих гээд л маш олон ач холбогдолтой. Удаан биш, чанартай унтаж амарч чаддаг хүн урт насалдаг гэдэг дээ.
Хоногт хэдэн цаг унтах нь тохиромжтой вэ?
Насанд хүрсэн хүн 8 цаг унтах хэрэгтэй гэж олон удаа сонссон биз. Гэвч эрдэмтэд хэр удаан унтахаас илүү, хэр чанартай унтаж байгаа нь хүний эрүүл мэндэд чухал болохыг хэлсээр байна. 1.1 сая хүнийг хамруулсан судалгааны үр дүнгээр хоногт 6.5 цаг унтдаг хүмүүс 8-аас илүү цаг унтдаг хүмүүсээс илүү урт насалдаг болох нь батлагджээ. Ерөнхийдөө та хэдий чинээ чанартай унтана, төдий чинээ бага цаг унтдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнгөц нойрны үргэлжлэх хугацаа (манайхны ярьдгаар нохой унталт гэхиймуу) бага, гүн нойрны үргэлжлэх хугацаа(нам унтана гэдэг дээ) их байх нь нойрны чанар сайн байгааг илтгэнэ. За тэгвэл эрдэмтэд батлаад нотолчихсон нойрны чанарыг сайжруулах 3 аргыг танилцуулъя.
1. Цэнхэр гэрлээс аль болох татгалз
Ухаалаг утас, компьютер, таблет, ТВ гээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төхөөрөмжүүдээс ялгардаг цэнхэр гэрэл нь нойргүйдэл, чанаргүй нойрыг үүсгэж буй гол шалтгаан юм. Цэнхэр гэрлийн нөлөөнд хэт их байснаар бидний тархинд мелатонин гээч дааврын нийлэгжилт багасдаг. Мелатонин бол гүн нойрыг зохицуулдаг даавар юм. Мелатонины нийлэгжилт багасч байгаагаас шалтгаалан бид нойргүйдэж эсвэл өглөө амраагүй мэт ядарсан сэрээд байгаа юм. Аль болох цэнхэр гэрэл ихээр үүсгэгч төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзах нь зөв ч орчин үед энэ нь боломжгүй зүйл билээ. Ядаж л нөлөөллийг багасгахын тулд унтахаас 2 цагийн өмнөөс ийм төхөөрөмжүүдийг хэрэглэхгүй байх, хамгаалах шил зүүх, гар утасныхаа гэрлийн тохиргоог warm light дээр тохируурах хэрэгтэй. Settings- display- screen mode тохируулгын White balance-ыг warm болгоход л хангалттай. 1 алхам.
2. Хоногийн хэмнэлээ аль нь болохыг тодорхойл
Хоногийн хэмнэлдээ тохируулан ажил амралтаа тохируулах нь эрүүл, урт удаан амьдрах үндэс болохыг сэтгэл зүйч эмч Майкл Бреус хэлжээ. Эрт боссон шувуу болгон өт барьдаггүй гэсэн үг.
Баавгай: Ихэнх хүмүүс энэ ангилалд багтдаг. Өдөржин идэвхитэй ажиллаж чаддаг, орой амархан унтдаг. Хэрэв та баавгай хэмнэлтэй хүн бол үд дунд багахан дуг хийх л хэрэгтэй дээ.
Чоно хэлбэрийн хэмнэлтэй хүмүүс оройтож унтдаг. Өглөөгүүр идэвхи султай хүмүүс байдаг. Тиймээс үд дундаас 2 цаг хүртэл, 17 цагаас хойш гол ажлаа төлөвлөж хийх хэрэгтэй.
Арслан хэлбэрийн хүмүүс өглөө эрт сэрж, өглөөний эрч хүчээр амьдардаг хүмүүс байдаг. Та нарт зурагт, утас ширтэж суухын оронд эртхэн орондоо орж унт гэж л зөвлөх байна даа.
Дельфин: Хэрэв та шөнө унтаж байхдаа ч эргэн тойрондоо юу болж байгааг мэдэрч чаддаг сэргэг нэгэн бол яах аргагүй дельфин. Дельфинүүд үд дундаас өмнө л гол ажлаа нугалж авах хэрэгтэй байдаг юм шүү.
3. Нойрны хямралыг засах эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэх
Хэрэв та нойргүйдэлтэй бол бамбайн ханд (валериана ургамалын ханд) хэрэглээрэй. Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай, ямар нэгэн гаж нөлөөгүй, дасал үүсгэхгүй Тагараг хэрэглээд үзэхийг зөвлөе. ТАГАРА гэдэг нь энэтхэг бамбайн ханд ургамал юм. Капсул бүрт 250 мг бамбайн ханд агуулдаг.
- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment