Skip to main content

Кофегоор жингээ хасч чадах уу?
Өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг үү? Өдөр ядрахаараа  кофе ууж сэргэдэг үү? Чухал ажилтай байхад нойр хүрээд байвал орой ч хамаагүй кофеддог, тээ. Таатай үнэр, тааламжтай амт, сэргээх чанар нь дурдуулдаг шүү, кофены.... 

Таны дурладаг кофе ( ер нь бол кофены үр) ямар өнгөтэй вэ?  Мэдээж та хүрэн, бор гэж хариулах биз. Кофены үр ногоон өнгөтэй байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Кофены ногоон үр маш гашуун амттай байдаг тул хуурч болгоод хүрэн өнгөтэй, таатай амттай болгодог. Гэвч хуурсан кофены үрний зөвхөн өнгө, амт өөрчлөгддөггүй, доторх химийн найрлага нь маш ихээр өөрчлөгддөг. Хуураагүй, ногоон кофены үрийн ногоон өнгө, гашуун амтыг үүсгэгч нь ХОЛЕРГЕНИК хүчил гэж бодис байдаг. Кофег хуурах үед энэ хүчил ууршиж алга болдог. Тэгээд л сайхан амт үүсдэг байх нь .... Гэвч ХОЛЕРГЕНИК хүчил хүний бие махбодид маш их ач тустай. Хэдхээн ач тусыг нь тайлбарлая....
1.     Холергеник хүчил нь өөхний шаталтыг дэмжиж, энерги үүсэлтийг нэмэгдүүлж, биеийн жинг бууруулдаг.  Өөрөөр хэлбэл, танд илүүдэл жингийн асуудал байгаа бол ногоон кофе агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл жингээ эрүүлээр хасах боломжтой гэсэн үг. Эрдэмтдийн судалгааны үр дүнгээр ногоон кофены үрийг өдөр бүр хэрэглэснээр сард 2-3 кг жин хаях боломжтой болох нь нотлогджээ. Гол нь аюулгүй, гаж нөлөөгүйгээр жингээ хасаж чадна гэсэн үг. Дасгал хөдөлгөөнтэй хавсарвал мэдээж үр дүн илүү л байна. Ногоон кофе нь энерги үүсэлтийг дэмждэг тул эрч хүчийг ч танд бэлэглэнэ.
2.     Холергеник хүчил нь хоолны дуршлыг хэвийн болгодог. Ерөнхийдөө ногоон кофе нь өлсөх мэдрэмжийг дарж өгдөг. Өнөөгийн нийгэмд хүмүүс стрессийн улмаас хэтрүүлэн идэх нь ихэссэн. Их идэх нь таргалалт, хоол боловсруулах замын эмгэгийн нэг шалтгаан болж байгаа билээ.
3.     Холергеник хүчлийн бас нэгэн гайхамшигт үйлдэл нь бие махбодийг хоргүйжүүлэх. Бидний идэж ууж байгаа хүнсний зүйлс нь хичнээн ашиг тустай, сайн, эрүүл хүнс байсан ч гэсэн хоол боловсруулах замд задрахдаа биед хэрэггүй олон төрлийн хорт бодисыг үүсгэдэг. Тэр нь өтгөн, шээс болж биеэс гадагшилдаг шүү дээ. Ногоон кофе нь энэ хорт бодисуудыг биеэс хурдан гадагшлахад тусалдаг.
Ингээд дурдаад байвал ногоон кофены ач тус барагдашгүй. Цусны сахарын хэмжээг бууруулдаг, хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг гээд л....
Та нартаа Болгарын Витамикс үйлдвэрийн Slim Figure бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Slim Figure нь ногоон кофены үр, Л-карнитин, гарциния камбоджа, бөөрөлзгөнө жимсний кетон агуулдаг. Гаж нөлөөгүй тул удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй.



ü 

Эсийн түвшинд өөхний хүчлийн задралыг сайжруулснаар биеийн жин хасалтыг дэмждэг.
ü  Ялангуяа хэвлийн таргалалтыг багасгахад үнэхээр үр дүнтэй.
ü  Дасгал хөдөлгөөн хийх үед хөлрөлтийг сайжруулж, хийж байгаа хөдөлгөөний үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг.





Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...