Өвлийн улиралд хэрхэн сайн унтаж
амрах вэ?
Өвлийн улиралд нойргүйдэл болон нойрны хямрал үүсэх нь
элбэг байдаг. Яагаад вэ? гэж та гайхах байх.
Эхний шалтгаан бол өвлийн улиралд өдрийн нартай байх
хугацаа богинохон байдаг. Ажилдаа харанхуйд явж, гэртээ харанхуйд ирдэг хэдэн
сарыг өвөл гэж нэрлэдэггүй гэж үү!!! Өөрөөр хэлбэл, бидний байгалийн гэрэлд
өнгөрүүлэх хугацаа багасаж, зохиомол гэрэлтүүлэгтэй орчинд байх хугацаа ихэсдэг
гэсэн үг.
Хоёр дахь шалтгаан бол өвлийн хүйтэн, хуурай цаг агаар.
Ямар сайндаа л, хахир хатуу өвөл гэж нэрлэхэвдээ, энэ улирлыг. Ялангуяа, сайхан
Монгол эх орны маань өвөл ч.... хүн байтугай мал
амьтны тэсвэр тэвчээрийг хүртэл сайн
шалгадаг шүү дээ. Мартсанаас мал мэнд үү? гэж зүйр үг хүртэл байдаг даа.
Зиа тэгэхээр хахир хүйтэн цаг агаартай ч гэсэн шинэ жил,
цасны баяраар сэтгэлийг минь хөдөлгөж, догдлуулсан өвлийн улиралд хэрхэн сайн
унтаж амраад, эрч хүчтэйгээр даван туулахад туслах хэдхэн зөвлөгөөг хуваалцъя.
1.
Дасгал
хөдөлгөөн хийх нь тайван унтаж амрахад тусалдаг. Зөв дасгал хөдөлгөөнийг,
тогтмол хийвэл амьсгалын эрхтнүүдийн, ялангуяа уушгины үйл ажиллагаа сайжирдаг.
Ер нь чанартай унтаж амрахад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа маш
чухал байдаг. Хурхирах, нойрон дунд амьсгал тасалдах гээд л нойрны хямралыг
үүсгэдэг амьсгалын эрхтний эмгэг байдлууд элбэг тохиолддог.
2.
Хамрын
хөндийг байнга чийгшүүлэх хэрэгтэй. Хамар бол амьсгалын замын хамгийн эхний
хэсэг юм. Энэ хэсэгт агаар шүүгдэж, чийгшиж, бүлээсэж цааш дамждаг. Тэгэхээр
өвлийн хүйтэн хуурай агаар нь хамрын хөндийг хуурайшуулж хамар битүүрэл үүсдэг.
Хамраа бөглөөд унтах гээд үздээ. Хамрын хөндийгөө сайн чийгшүүлж байвал хамаар
битүүрэх нь багасдаг. Хамрын хөндийг
чийгшүүлэх олон арга байдаг. Өрөөндөө агаар чийгшүүлэгч ажиллуулах, эсвэл
хамартаа дусаалга дусааж болно. 0,89 хувийн давсны уусмал эсвэл далайн ус
агуулсан дусаалга, цацлага хэрэглэж болно. Гэхдээ, оксиметазолин,
ксиламетазолин зэрэг бодис болон даавар агуулсан дусаалга хэрэглэж болохгүй
шүү. Эдгээр нь хамрын битүүрлийг сайн арилгах боловч байнга хэрэглэснээр хамрын
үрэвсэл үүсгэж, хүндрэл үүсгэнэ. Зөвхөн хамар, дайврын хөндийн эмгэгийн үед эмч
зөвлөдөг гэдгийг анхаарна бизээ.
3.
Өвлийн
улиралд бид өөх тос ихтэй хүнд хоол хүнс хэрэглэдэг. Ийм төрлийн хоол хүнс
байнга хэрэглэх нь нойрны хямрал, нойргүйдэл үүсгэх хүчин зүйл болдог. Хааяа ч
гэсэн олон төрлийн ногоогоор баялаг шөл ч юмуу тиймэрхүү хөнгөн хоол идэхийг
хичээгээрэй.
4. Бамбайн ханд (валерина) хэрэглэхийг
зөвлөе. Бамбайн ханд нь нойрыг гүн болгож, бат бөх сайхан амрахад тусалдаг
ургамал юм. 2000 гаруй жилийн өмнөөс л хүн төрөлхтөн энэ ургамлыг нойргүйдлийг
эмчлэх зорилгоор хэрэглэж ирсэн. Үр дүн сайн, ямар нэгэн гаж нөлөөгүй, дасал
үүсгэхгүй гээд энэ ургамал нь нойргүйдэлтэй хүмүүсийн хувьд байгалиас өгсөн
бэлэг гэхиймуу даа.
Эмийн сангуудаар Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн бамбайн
ханд, Тагара слийп веллнэсс нэртэйгээр худалдаалагддаг. ТАГАРА гэдэг нь энэтхэг
бамбайн ханд гэсэн үг.
Comments
Post a Comment