Skip to main content
Хүзүү мөрөөр хөшиж өвдөөд байна уу? 

Хүзүү мөрөөр хөшиж өвдөж байна уу? Сүүлийн жилүүдэд сошиал медиа хөгжиж, ухаалаг утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор дэлхий дахинд хүзүү, мөрөөр хөшиж өвдөх зовиуртай хүн ихсэж байна. “Text neck” гэсэн нэр томъёо хүртэл байдаг болж. Гар утсаа оролдон хэт удаан тонгойн суусантай холбоотойгоор үүсдэг хүзүүний булчингийн чангарал, өвдөлтийг “Text neck” гэж нэрлэдэг байна. “Text neck” нь маш олон сөрөг үр дагавартай. Зөвхөн хүзүү мөр хөших биш, тархины цусан хангамж багасаж байнга толгой өвдөхөөс эхлээд хүзүүний нугаламын муруйлт, остеохондроз, зүрх судасны өвчин хүртэл үүсгэдэг. Эрдэмтдийн судалгаагаар хөгжингүй орны насанд хүрсэн хүн бүр өдөрт дунджаар 2,5 цагийг ухаалаг утсаа оролдож суухад зарцуулдаг байна. Энэ нь сард 72 цаг болж байна. Арай л олон цаг уу.... Жилд ??? бичихээс ч айхаар тоо... Ер нь бол унтахгүй, идэхгүй, ажил ч хийхгүй, гэр бүлдээ ч цаг гаргахгүйгээр яг 36 хоногийг бид зөвхөн утас оролдож өнгөрөөдөг байх нь. Монголчууд бид энэнээс ч их цагийг утас оролдож өнгөрөөдөг гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд л лав илүү байна. За тэгээд компьютер, телевезорын хэрэглээг тооцож үзвэл....
Яагаад ухаалаг утасны хэрэглээ “Text neck” үүсгэдэгийг тайлбарлая. Бидний толгой ойролцоогоор 4,5-5кг орчим жинтэй байдаг. Тэгэхээр хүзүүний булчин, нугаламд ирэх жингийн ачаалал ихдээ л 5 кг байдаг байх нь, ердийн  үед шүү дээ. Гэтэл бид утас оролдох үедээ 45-60 градусаар тонгойдог. Харин энэ үед хүзүүний булчин болон нугаламд ирэх ачаалал 27 кг болж нэмэгддэг. Ингээд л булчин тэр их жинг даахыг тулд чангарч өвддөг.

Хүзүү мөр хөшиж өвдөхөөс сэргийлэх, өвдөлтийг багасгах, хүндрэлээс зайлсхийх хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Ухаалаг утасны хэрэглээг аль болох багасгах. Энэ ч ойлгомжтой биз ээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэгтэй ижилхэн утсаа л оролдохгүй бол хүзүү мөр хөшихгүй.
2. Хүзүүгээ цэх байлгаж байгаад ухаалаг утсаа нүдний түвшинд барьж хэрэглэх. Хэцүү байвал хүзүүгээрээ бөхийх биш нүдээрээ доош чиглэлд харж утсаа оролдох
 3. Хүзүүний сунгалтын дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийх. Хүүхэд байхаас л биеийн тамирын хичээл дээр зааж ирсэн өнөө л хэдхэн дасгал шүү дээ. Хүзүүгээ урагш хойш, баруун зүүн тийш болгох, 2 тийш аяархан эргүүлэх гээд л...
 4. Завсарлах. 20 минутаас илүү удаан хугацаагаар үргэлжлүүлж утас оролдохгүй байх. Ядаж л 20 минут тутамд утаснаасаа холдох.



5. Хэрэв хүзүү нуруугаар хөшиж өвддөг бол өвдөлт намдаах, булчин сулруулах, үрэвсэл намдаах кетопрофентэй наалтыг хэрэглэх нь зүйтэй.  Учир нь кетопрофен арьсаар хурдан нэвчиж булчингийн чангаралыг багасгаж, үрэвсэл болон өвдөлтийг намдаадаг.
Солонгосын Boryung үйлдвэрийн 30 мг кетопрофен агуулсан наалт

Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...