Skip to main content

Урт сайхан үстэй болмоор байна уу?


Урт сайхан үстэй болмоор байна уу?


Үсээ тайруулсны дараагаар харамсаж үзсэн үү? Би бол дандаа харамсдаг. Хүсэхэд хясна гэгчээр тайруулсан үс удаан, бүр маш удаан ургадаг тэ. Урт намирсан, өнгөлөг эрүүл үс бол эмэгтэй хүн бүрийн хамгийн чухал гоёл байдаг юм шиг санагддаг.

Үс хэрхэн ургадаг вэ?


Эхлээд үсний ургалт яаж явагддаг талаар ярилцъя. Яагаад бидний үс Рапунзел гүнжийнх шиг уртаас урт ургадаггүй юм бол... Үсний ургалт 3 үе шатаар явагддаг.Анаген, катаген, телоген. Эдгээр үеүдэд юу болдгийг энгийнээр тайлбарлавал анаген үед үс ургаж, уртасдаг. Энэ үе 3-6 жил үргэлжилдэг. Тэгэхээр бидний үсний нэг ширхэг багадаа 3 жил, ихдээ 6 жил ургаж байгаад катаген, телоген үеүдэд тасарч унадаг байх нь. Катаген, телоген үе нийлээд 2-3 сар үргэлжилдэг. Телоген үе дууссаны дараа дахин анаген үе эхэлж шинэ үс ургана гэсэн үг. Рапунзел гүнж шиг урт үстэй болж чадахгүй байгаагийн учир нь энэ.

Хэрхэн үсээ эрүүл, урт ургуулах вэ?
Үс урт ургахад анаген үе шат удаан үргэлжлэх нь чухал байгаа биз. Үсний ургалтын анаген үе шат үргэлжлэхэд хүхэр маш чухал үүрэгтэй. Мэдээж байгалийн хүхэр, нийлэг биш. Байгальд оршдог органик хүхрийг MSM (метил сульфанил метан) гэж нэрлэдэг. Хүхэр бол хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай эрдэс бодисын нэг юм. Эрдэс бодисыг хүний биед агуулагдах хэмжээгээр нь авч үзвэл кальц, фосфор тэгээд хүхэр байдаг.
MSM-ийн бас нэг гайхалтай чанар бол үс, хумс, арьсны бүтцийн гол хэсэг кератины хэлбэржилтэд оролцдог. Өөрөөр хэлбэл, органик хүхэр буюу MSM нь кератин болон коллагеныг холбож, хэлбэржүүлдэг цавуу болдог гэсэн үг.
Хэрэв бие махбодид MSM дутагдвал үс хугарах, хумс хэврэгших, арьсны уян зөөлөн байдал алдагддаг.
Бүсгүйчүүд та бүгдэд Английн Natures Aid үйлдвэрийн  100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагчгүй Үс, Хумс, Арьсны витаминыг хэрэглэж гоо сайхан байхыг зөвлөж байна.
Уг витамин нь үс, арьс, хумсны эрүүл байдлыг хангах олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулахаас гадна, Алое вера, хүрэн замаг, МSM(метил сульфанил метан) агуулснаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгагддаг.


Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...