Skip to main content
Маск зүүснээс болж нүүрэн дээр батга гарч байна уу?

Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угаах, зай барих, аль болох гэртээ байх, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэрэг зөвлөмжийг чанд мөрдөөд нилээд хугацаа өнгөрлөө. Гэтэл гар хуурайших, нүүрээр батга гарах, арьс эмзэгших, хуурайших гээд олон төрлийн асуудлууд үүсч байна шүү! Эрүүл байвал эргээд гоо сайхан болох ч санааны асуудал л даа гэж бодон маскийг хаа ч явсан зүүгээстэй л байгаа шүү.
Гэхдээ л бас эмэгтэй хүн юм болохоор нүүрэн дээр юм гараад, хуурайшаад эмзэгшээд байх нь таагүй л байна ш дээ.
Маск зүүсэн үед бидний амьсгалаар гарч байгаа бүлээн, чийгтэй агаар чөлөөтэй гадагшилж чаддаггүй. Ойролцоогоор 1 цаг орчим масктай явахад л маск нордог шүү дээ.... Тэгэхээр энэ чийгтэй, дулаан  орчин бол нян үржих  таатай нөхцөл болдог. Иймээс л маск байнга зүүхэд нүүрэн дээр батга ихээр гардаг. Үүнээс гадна бидний арьс байнга гуужиж байдаг. Энэ гуужсан хэсгүүд нь чийгтэй орчинд арьсны нүх сүвийг бөглөн арьсны гүний бохирдол үүсгэдэг. Бохирдол ихээс үүссэн нь батга үүсгэх, арьсыг эмзэгшүүлэх бас нэгэн шалтгаан болж байгаа юм.
Та нартаа маскийг байнгийн хэрэглээ болгож байгаа энэ цаг үед арьсаа хэрхэн хамгаалах аргыг хуваалцъя.
1.     Чийгшүүл, чийгшүүл бас дахин чийгшүүл. Хэт хуурай болон тослог арьстай байх нь батга гарах үндсэн шалтгаан болдог. Ялангуяа арьсны асуудал ихээр үүсэх боломжтой энэ үед чийгшүүлэх бол хамгийн гол арчилгаа юм шүү.
2.     Цэвэрлэгээгээ улам сайжруулах. Дээр дурдсандаа. Бидний арьс байнга гуужиж байдаг гээд. Тэгэхээр маскыг байнгын хэрэглээ болгож байгаа та арьс цэвэрлэгээгээ улам сайжруулах хэрэгтэй. Арьсаа гуужуулах тоогоо ч бас нэмж болно. Учир нь арьсны гуужсан хэсгүүд масктай байгаа чийгтэй орчинд арьсыг ихээр бохирдуулж байгаа шүү дээ.
3.     Арьсаа гаднаас чийгшүүлэх нь тийм ч хангалттай арга биш шүү. Өдөрт 2 литр орчим ус ууж биеийнхээ шингэнийг нөхөх хэрэгтэй.

4.     Алое вера агуулсан үс, хумс, арьсны мультивитамин хэрэглэх. Арьс, үс, хумсны витамин зөндөө л байдаг. Миний хувьд Алое вера агуулсан витаминыг сонгосон. Учир нь Алое Вера арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр үрчлээ үүсэлтийг багасгаж, жижиг үрчлээг арилгадаг. Үүгээр ч зогсохгүй, алое верагийн найрлага дахь салицилын хүчил нь арьсны тослогийг тэнцвэржүүлэн батга үүсэхээс сэргийлдэг.
Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай алое, хүрэн замаг, MSM болон 8 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан онцгой найрлагатай үс хумс арьсны витаминыг та нартаа зөвлөж байна.

Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...