Skip to main content
Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?

Шөнөжин нойргүй, элдвийг эргэцүүлэн бодсоор өглөөг угтаж байгаа юм биш биз. Нойр бидний бол биологийн үндсэн хэрэгцээний нэг юм. Өөрөөр хэлбэл, хүн хоол усгүй амьдарч чадахгүй гэдэгтэй адил. Удаан  хугацаанд нойргүйдэлтэй байх нь олон архаг өвчний шалтгаан болдог.
За тэгвэл сайхан унтаж амрахад нөлөөлөх бие махбодын ялгаруулдаг 2 бодисын талаар тайлбарлая. Мөн энэ 2 бодисын ялгаралыг хэвийн болгох сайн аргыг энэхүү блогын төгсгөлд санал болгоё.
Эхний бодис бол мелатонин хэмээх даавар. Мелатонин даавар шөнийн нойрыг гүн болгож, бат бөх болгоход тусалдаг. Энэ даавар нь нойрны циклийг хариуцдаг гэж хэлж болно. Оройн 9 цагийн үед ихээр ялгардаг бөгөөд үйлдлээ 12 цаг хадгалдаг. Өөрөөр хэлбэл та өглөө 9 цагаас хойш сэргэг байна гэсэн үг.
2 дахь бодис бол GABA (Gamma-Amino Butyric Acid)  хэмээх тархинд нийлэгждэг нейротрансметр байдаг. Энэ бодис нь тархины үйл ажиллагааг удаашруулж, тайвшруулах үйлдэл үзүүлдэг. ЯГ Л ТОРМОЗ шиг.... 80км цагын хурдтай машинд сууж явна гээд төсөөлдөө... ТОРМОЗ хэрэгтэй биз. Өдөржин ажиллаж, хөдөлмөрлөж идэвхитэй амьдарч байгаа бидэнд ч бас амралт хэрэгтэй болдог.
Утас, телевизор, компьютер гээд олон төрлийн дижитал төхөөрөмжүүдээс ялгарч байгаа долгион болон цэнхэр гэрэл, үүгээр зогсохгүй стресс, ажлын хэт их ачаалал, сэтгэл санааны тавгүй байдал зэрэг нь дээрх 2 төрлийн бодисын хэвийн ялгаралыг бууруулдаг. Ингэснээр нойргүйдэл үүсдэг гэж ойлгож болно.
 Нойргүйдлийг эмчлэхэд туслах энгийн 2 зүйл бол бүлээн сүү, бамбайн ханд хэмээх ургамал...
Орой унтхаасаа 1-2 цагийн өмнө бүлээн сүү уух нь нойрны хямралыг засах энгийн боловч үр дүн сайтай арга юм. Учир нь сүүнд агуулагдах триптофан хэмээх бодис нь мелатонин дааврын ялгаралыг дэмждэг.




Бүлээн сүүндээ бамбайн ханд ургамал хийгээд уухыг санал болгоё. Учир нь бамбайн ханд ургамал нь тархины GABA ялгаралтыг дэмждэг. Манай зах зээлд Хималаяа үйлдвэрийн бамбайн ханд Тагара гэдэг нэртэй худалдаалагдаж байгаа. Тагара гэдэг нь энэтхэгээр бамбайн ханд гэсэн үг. Капсул дотор бамбайн ханд ургамалыг хатаагаад нунтаглаад хийчихсэн байдаг. Өдөрт 2 капсулыг уудаг. Миний хувьд өглөө оройдоо капсулнаас нь гаргаад сүүнд хийгээд уучихдаг.
За ингээд нойргүйдэл үүсгээд байгаа асуудлыг шийдчихлээ.



Comments

Popular posts from this blog

Ликопен агуулсан мультивитамины ач тус Гялалзсан улаан өнгөтэй, бандгар том, шүүслэг улаан лооль идэх ч сайхан шүү.... Улаан лооль зөвхөн идэхэд таатай төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. Бид өдөр бүр улаан лооль идэж чаддаг билүү. Нэгийг бишээ нижгээдийг. Үгүй л болов уу? Манай гэр бүлийн хувьд зундаа Монголдоо ургасан шинэ ургацын улаан лооль аль болох л авч идэхийг хичээдэг боловч үнэ ихтэй учир байнга авч идэж чадахгүй л байна.   Хүйтэн сэрүүний улиралд монгол лооль бүр олдохгүй. За тэр импортын улаан лооль ч дээ. Лооль шиг харагддаг болохоос ямар ч амт шимт байдаггүй юм билээ. Шинэхэн улаан лоолийг өдөр бүр хэрэглэснээр зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдар, түрүү булчирхайн үрэвслээр өвдөх эрсдлийг бууруулдаг мөн дархлаа тогтолцоог дэмждэг болохыг эрдэмтэд нотлоод буй.. Улаан лоолийн энэ их ач тус нь түүнд агуулагдах ЛИКОПЕН тэй л холбоотой байдаг.   Ликопен бол каратинойд бөгөөд улаан лоолийн ...
Яагаад антибиотикийг ханиад хүрсэн үед хэрэглэж болохгүй вэ?  Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд  хөвөрнө. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь хэдхэн төрөл АНТИБИОТИК эсвэл өвчин намдаах, халуун бууруулах парацетамол, цэр ховхлох шингэлэх бодисууд... Харамсалтай нь АНТИБИОТИК ханиаданд ямарч нөлөөгүй. Учир нь ханиад вирусээр үүсгэгддэг бол антибиотик нянгийн эсрэг л үйлдэл үзүүлдэг. Антибиотик яагаад вируст нөлөөлдөггүй вэ? 1. Антибиотик нянгийн эсийн ханыг гэмтээж нянг устгадаг. Гэтэл вирүст эсийн хана гэж байхгүй хамгаалалтын уурган бүрхүүлтэй. АНТИБИОТИК юуг нь гэмтээх ...
30 НАС ба ТЕСТОСТЕРОН Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.   30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой. Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой. Тестостерон гэж юу вэ?   Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая. Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн...