Урт сайхан үстэй болмоор байна уу? Үсээ тайруулсны дараагаар харамсаж үзсэн үү? Би бол дандаа харамсдаг. Хүсэхэд хясна гэгчээр тайруулсан үс удаан, бүр маш удаан ургадаг тэ. Урт намирсан, өнгөлөг эрүүл үс бол эмэгтэй хүн бүрийн хамгийн чухал гоёл байдаг юм шиг санагддаг. Үс хэрхэн ургадаг вэ? Эхлээд үсний ургалт яаж явагддаг талаар ярилцъя. Яагаад бидний үс Рапунзел гүнжийнх шиг уртаас урт ургадаггүй юм бол... Үсний ургалт 3 үе шатаар явагддаг.Анаген, катаген, телоген. Эдгээр үеүдэд юу болдгийг энгийнээр тайлбарлавал анаген үед үс ургаж, уртасдаг. Энэ үе 3-6 жил үргэлжилдэг. Тэгэхээр бидний үсний нэг ширхэг багадаа 3 жил, ихдээ 6 жил ургаж байгаад катаген, телоген үеүдэд тасарч унадаг байх нь. Катаген, телоген үе нийлээд 2-3 сар үргэлжилдэг. Телоген үе дууссаны дараа дахин анаген үе эхэлж шинэ үс ургана гэсэн үг. Рапунзел гүнж шиг урт үстэй болж чадахгүй байгаагийн учир нь энэ. Хэрхэн үсээ эрүүл, урт ургуулах вэ? Үс урт ургахад анаген үе шат удаан үргэлжлэх н...