Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ? Шөнөжин нойргүй, элдвийг эргэцүүлэн бодсоор өглөөг угтаж байгаа юм биш биз. Нойр бидний бол биологийн үндсэн хэрэгцээний нэг юм. Өөрөөр хэлбэл, хүн хоол усгүй амьдарч чадахгүй гэдэгтэй адил. Удаан хугацаанд нойргүйдэлтэй байх нь олон архаг өвчний шалтгаан болдог. За тэгвэл сайхан унтаж амрахад нөлөөлөх бие махбодын ялгаруулдаг 2 бодисын талаар тайлбарлая. Мөн энэ 2 бодисын ялгаралыг хэвийн болгох сайн аргыг энэхүү блогын төгсгөлд санал болгоё. Эхний бодис бол мелатонин хэмээх даавар. Мелатонин даавар шөнийн нойрыг гүн болгож, бат бөх болгоход тусалдаг. Энэ даавар нь нойрны циклийг хариуцдаг гэж хэлж болно. Оройн 9 цагийн үед ихээр ялгардаг бөгөөд үйлдлээ 12 цаг хадгалдаг. Өөрөөр хэлбэл та өглөө 9 цагаас хойш сэргэг байна гэсэн үг. 2 дахь бодис бол GABA (Gamma-Amino Butyric Acid) хэмээх тархинд нийлэгждэг нейротрансметр байдаг. Энэ бодис нь тархины үйл ажиллагааг удаашруулж, тайвшруул...