Нойргүйдлийг хэрхэн эмчлэх вэ? Шөнөжин нойргүй, элдвийг эргэцүүлэн бодсоор өглөөг угтаж байгаа юм биш биз. Нойр бидний бол биологийн үндсэн хэрэгцээний нэг юм. Өөрөөр хэлбэл, хүн хоол усгүй амьдарч чадахгүй гэдэгтэй адил. Удаан хугацаанд нойргүйдэлтэй байх нь олон архаг өвчний шалтгаан болдог. За тэгвэл сайхан унтаж амрахад нөлөөлөх бие махбодын ялгаруулдаг 2 бодисын талаар тайлбарлая. Мөн энэ 2 бодисын ялгаралыг хэвийн болгох сайн аргыг энэхүү блогын төгсгөлд санал болгоё. Эхний бодис бол мелатонин хэмээх даавар. Мелатонин даавар шөнийн нойрыг гүн болгож, бат бөх болгоход тусалдаг. Энэ даавар нь нойрны циклийг хариуцдаг гэж хэлж болно. Оройн 9 цагийн үед ихээр ялгардаг бөгөөд үйлдлээ 12 цаг хадгалдаг. Өөрөөр хэлбэл та өглөө 9 цагаас хойш сэргэг байна гэсэн үг. 2 дахь бодис бол GABA (Gamma-Amino Butyric Acid) хэмээх тархинд нийлэгждэг нейротрансметр байдаг. Энэ бодис нь тархины үйл ажиллагааг удаашруулж, тайвшруул...
Маск зүүснээс болж нүүрэн дээр батга гарч байна уу? Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угаах, зай барих, аль болох гэртээ байх, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэрэг зөвлөмжийг чанд мөрдөөд нилээд хугацаа өнгөрлөө. Гэтэл гар хуурайших, нүүрээр батга гарах, арьс эмзэгших, хуурайших гээд олон төрлийн асуудлууд үүсч байна шүү! Эрүүл байвал эргээд гоо сайхан болох ч санааны асуудал л даа гэж бодон маскийг хаа ч явсан зүүгээстэй л байгаа шүү. Гэхдээ л бас эмэгтэй хүн юм болохоор нүүрэн дээр юм гараад, хуурайшаад эмзэгшээд байх нь таагүй л байна ш дээ. Маск зүүсэн үед бидний амьсгалаар гарч байгаа бүлээн, чийгтэй агаар чөлөөтэй гадагшилж чаддаггүй. Ойролцоогоор 1 цаг орчим масктай явахад л маск нордог шүү дээ.... Тэгэхээр энэ чийгтэй, дулаан орчин бол нян үржих таатай нөхцөл болдог. Иймээс л маск байнга зүүхэд нүүрэн дээр батга ихээр гардаг. Үүнээс гадна бидний арьс байнга гуужиж байдаг. Энэ гуужсан хэсгүүд нь чийг...