Хэрхэн сайн унтаж амрах вэ? Бидний гаргадаг 5 алдаа Өдөржин завгүй ажилладаг та шөнөжин нойргүй хоносоор л байна уу? Шөнө унтахгүй хонь тоолсоор байгаад, эсвэл унтсан ч өглөө нь огт амраагүй мэт ядарсан сэрж байна уу? Та чулуугаар хийсэн хүн биш тул олон шөнө бүрэн амарч чадахгүй, нойргүй хоноод байвал нэг л өдөр шургаад унана шүү! Гэхдээ нойргүй хонож, бүрэн амарч чадахгүй байгаа нь өөр хэний ч биш таны л буруу байдаг. Ингээд бидний гаргадаг 10 алдааг хуваалцъя. Алдаа 1: Тогтмол цагт унтдаггүй Бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаа энэ шүү дээ. Ажлын өдрүүдээр өглөө эрт босох бүртээ амралтын өдрөөр сайхан унтана даа гэж боддоггүй гэж үү! Тэгээд баасан, бямба гарагт шөнийн арван хоёр, нэг болтол унтахгүй дээ. Учир нь маргааш өглөө нь нөхөж унтана гэж боддог. Энэ бол хамгийн буруу. Унтах, сэрэх гээд бидний биеийн бүхий л үйл ажиллагаа дааврын оролцоотой явагддаг. Тогтмол цагт унтаж, сэрж байвал бидний тархи ч бас тогтмол цагт л даавраа ялгаруулна. Ингээд л сайха...